Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийнэ


Densmaa 2023-05-03 10:05

Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана. Монгол Улс Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшний Монгол Улсад хийх хоёр дахь айлчлал бөгөөд манай хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Үзсэн: 635

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна