"1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөг
Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм
2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байгаа "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2023" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Япон Улсын Коосэн сургууль болон их сургуульд инженерийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо ирсэн 105 төгсөгч оролцсон юм. Төгсөгчдийн хувьд Япон, Англи хэлний өндөр мэдлэгтэй. Тус улсад 2-3 жилийн хугацаанд суралцаж барилга дэд бүтэц, механик, мэдээллийн систем, цахилгаан электроник, архитектур зэрэг мэргэжил эзэмшсэн. Төгсөгчдийн хувьд Япон Улсын их сургуулийн болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хос дипломтой төгсдөг давуу талтай. Өдөрлөгт барилга, мэдээллийн технологи, дэд бүтэц, архитектур, уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож төгсөгчидтэй ажлын ярилцлага хийж, сонгон шалгаруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.
Үзсэн: 578
Tweet