Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим


Densmaa 2023-04-26 02:04

Варшавын их сургуулийн оюутнууд Монголын тухай лекцийг маш их сонирхдог. 50-иад оюутны суудалтай зааланд лекц ордог бөгөөд бид нарыг заалаа томруул гэж оюутнууд их шаарддаг.

        Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр орны засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зурсан юм.

       Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед Польшийн эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлж, өдгөө Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр тус тэнхимд бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж байгаагийн зэрэгцээ Монгол, Төвд судлалын эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж байгаа юм. Ингэхдээ МУИС болон Олон улсын Монгол судлалын төв зэрэг Монголын боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Харин энэ удаа Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулснаар Варшавын их сургуультай хамтын ажиллагаа улам өргөжих боломжтой болж байна. Бид Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхимийн эрхлэгч Агата Барэя-Стажынскагаас тэнхимийн үйл ажиллагааны талаар асууж сонирхсон юм.

Агата Барэя-Стажынска: Одоо манайд 30 гаруй оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудын дотор  3 жилээр суралцдаг баклаврын оюутнууд байна, 2 жилээр суралцдаг магистрын оюутнууд ч байна. Магистрын хөтөлбөрт суралцахад англи хэлний мэдлэг шаардлагатай. Харин докторын сургалтанд 6 оюутан суралцаж байна. Манай магистрын хөтөлбөр хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Мэдээж Монгол оюутнууд суралцаж болно. Докторын хөтөлбөр ч мөн төлбөргүй, түүнчлэн засгийн газраас тэтгэлэг өгдөг. Магистрын оюутнууд Монгол хэлтэй байх ёстой. Мөн баклаврын зэрэгтэй байх ёстой. Докторын оюутнууд сонирхолтой төсөл үзүүлээд, шалгалтанд ордог.

Асуулт: Монгол хэлний танхим нээгдсэнээс хойш хичнээн оюутан төгссөн бэ?

Агата Барэя-Стажынска: Миний мэдэхээр 200 гаруй магистрын оюутан төгссөн байгаа.

Асуулт: Варшавын их сургууль Польш дахь Монгол судлалын төв болдог, хичнээн судалгаан дээр ажиллаж байгаа вэ? Ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?

Агата Барэя-Стажынска: Бид нар олон чиглэлээр судалгаа хийдэг. Би өөрөө бурхны шашны талаар судалгаа хийдэг. Мөн уран зохиол болон Монгол-Польшийн харилцааны тухай судалгаа хийж байна. Монголын орчин цагийн сэтгэхүй, хэл зүйн талаар судалгаа хийдэг. Үүнийгээ орчин цагийн түүх болон нийгмийн хөгжилтэй холбоотойгоор хийж байна. Манай багш нараас Монгол уран зохиолын судалгааг мөн хийж байна. Молом тойнын тухай судалгааны ажил сонирхолтой ач холбогдолтойд тооцогдож байна. Яагаад гэвэл Котвичийн наашаа авчирсан сонирхолтой гар бичмэл Краковт байгаа бөгөөд түүний талаар судласан баримтууд байдаг. Мөн цаашид Монгол уран зохиолын талаар судлахын тулд олон төсөл хэрэгжүүлж байна. Манай Бямбарагчаа багш мөн бурхны шашин сонирхдог, монгол, төвд хэлээр зохиосон ажил судалдаг.

Асуулт: Монгол хэлний тэнхимд элсэн суралцах сонирхолтой Польш болон бусад орны залуус хэр их байдаг вэ?

Агата Барэя-Стажынска: Голдуу Польш оюутнууд суралцдаг. Мөн Монгол, Өвөр Монгол, Энэтхэгээс ирсэн оюутан байна. Зөвхөн манай оюутнуудаас гадна ерөнхий лекцийг Варшавын их сургуулийн нийт оюутнуудад ордог. Бид Монголын түүх, уран зохиол, урлагийн тухай лекц уншдаг. Варшавын их сургуулийн оюутнууд лекцийг маш их сонирхдог. 50-иад оюутны суудалтай зааланд лекц ордог бөгөөд бид нарыг заалаа томруул гэж оюутнууд их шаарддаг. Яагаад гэвэл Польшууд Монголын түүхийн тухай маш их сонирхдог. Ялангуяа оюутнууд. Өөрийн түүх болон дэлхийн сонирхолтой түүхүүдийг сонирхож байна.

Асуулт: Монголын ижил төрлийн байгууллагууд, жишээ нь Монгол Улсын Их Сургуультай хамтран ажилладаг уу?

Агата Барэя-Стажынска: Ерөнхийдөө бид нар хамтран ажиллахад нээлттэй байна. Бид Монгол Улсын архивтай уулзаж байсан. Мөн бурхан шашны төвтэй уулзаад хамтран ажиллах шинжтэй байна. Ер нь янз бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Асуулт: Монгол судлалын чиглэлээр ОУ хамтарсан хурлууд хийдэг гэж сонссон?

Агата Барэя-Стажынска: Тийм. Бид 3 удаа ОУ эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Тэр үед Монгол, Хятад, Солонгос, Япон, Чех, Унгари, Франц гэх мэт олон улсаас эрдэмтэд ирж ярилцдаг. Энэ жил 10 сарын 15-нд IY бага хурал зохион байгуулна.

Асуулт: Монгол судлалыг Польшид хөгжүүлэхэд тулгамдаж байгаа бэрхшээл байна уу? Монголын талаас хамтран ажиллахад юу дутаж байна, цаашид юун дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

Агата Барэя-Стажынска: Польш дахь Монгол судлалыг сайн хөгжүүлэхийн тулд Монгол Улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Бид одоогоор Польш дахь элчин сайдын яам, олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид мэдээлэл солилцох илүү хялбар, шууд арга зам хэрэгтэй байна. 

Үзсэн: 637

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна