Монгол Улсад Элчин сайдын яамаа нээлээ
Энэ удаагийн айлчлалын хүрээнд Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоор тохиролцлоо
Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд Монгол Улсад тус улс Элчин сайдын яамаа нээлээ. Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон юм. Тус улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас ЭСЯ-аа хааж байсан. 2015 оноос Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон. Польшийн Засгийн газар Монгол Улсад Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоор тохиролцлоо. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.
Үзсэн: 596
Tweet