Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаа сурталчилсан соёл урлагийн арга хэмжээг Польшид жил бүр зохион байгуулж ирсэн


Densmaa 2023-04-24 02:04

Дэлхийд нэрд гарсан Польшийн Монгол судлаач эрдэмтдээрээ бид бахархдаг

       Монгол Улсаа сурталчилсан олон тооны соёл урлагийн арга хэмжээг Польшид жил бүр зохион байгуулж ирсэн. Хамгийн сүүлд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүд: Чойжин ламын сүм музейн тухай үзэсгэлэн- 2020 онд, Хадны сүг зургийн үзэсгэлэн- 2021 онд, Хөх Монгол Хамтлагийн тоглолтыг 7-8 удаа зохион тус тус байгуулсан. Легници Поле Санамж бичиг 2020 онд байгуулж,  “Монголын дугуйлан”-г ажиллуулав. Монголын сурталчилгааны “Ойр дотно Монгол-Польш” арга хэмжээг 2022 Скерневице хотод зохион байгуулсан. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сард “Монголын өдрүүд” арга хэмжээг Ази номхон далайн музейд, 2023 онд “Монголын цагаан сар” арга хэмжээг Радом хотын Хүмүүнлэг, Технологийн их сургуульд зохион байгуулав. Мөн “Монголд зочлох жил 2023-2025” хөтөлбөрийн хүрээнд БНПУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хоног визгүй зорчиж байна. Монгол-Польшийн боловсролын яамд хоорондын “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөр”-ийн дагуу польшийн тал жил бүр 22 оюутан, аспирант хүлээн авдаг бөгөөд БНПУ-ын Их дээд сургуулиудад өнөөдрийн байдлаар нийт 75 монгол оюутан, аспирант суралцаж байна. Хувийн зардлаараа 30 орчим оюутан суралцдаг. 2021 оны 6 дугаар сард Боловсролын Хөтөлбөрийг шинэчлэн байгуулсан. Польшийн Дотоодыг хамгаалах, засаг захиргааны яамны харьяа Галын ерөнхий сургуульд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн ОБЕГ-ын шугамаар жил бүр хоёр оюутан сургаж буй. БХЯ, ОБЕГ-ын албан хаагчийг  оператив-тактик, оператив-стратегийн чиглэлээр сургаж, 2021, 2022 онд тус бүр 2 сонсогч сургуулиа төгссөн. Дэлхийд нэрд гарсан Польшийн Монгол судлаач эрдэмтдээрээ бид бахархдаг. Монгол судлаач Юзэф Ковалевски/1801-1878/, Владислав Котвич /1872-1944/, Мариан Левицки /1908-1955/, Станислав Калужински /1925-2007/ нарыг дурьдахад таатай байна. Варшавын их сургуульд Монгол судлалын тэнхим 1950 онд байгуулагдан тасралтгүй  ажиллаж, оюутан бэлтгэж байна. Тус тэнхим монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.

 

 

Үзсэн: 482

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна