Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

БНЧУ-ын их, дээд сургуульд 60 хүртэлх оюутныг хамруулна


Densmaa 2023-04-19 03:04

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 11 мянган иргэн БНЧУ-д ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж байна

      БШУЯ, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуууллаа. Энэ хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааг дэмжих юм. Түүнчлэн жил бүр 60 хүртэл оюутныг “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж БНЧУ-ын их, дээд сургуульд технологи, хөдөө аж ахуй, биотехнологи, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр сургана. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 11 мянган иргэн БНЧУ-д ажил хөдөлмөр эрхэлж, суралцаж байна. Тэдний 2600 орчим нь 16 хүртэлх насны хүүхдүүд, 80 орчим нь оюутан. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ жилээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Австри Улс болон Австралийн Холбооны Улсын их, дээд сургуульд тэтгэлгийн эздийг суралцуулах хамтын ажиллагааг эхлүүлжээ. Талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаагааг эрчимжүүлэн, хөдөө аж ахуй, биотехнологи, химийн салбарт судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үзсэн: 492

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна