Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэв
Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Ганболд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсаас Бутаны Хаант Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг үүрэгт ажилдаа орж байгаад баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ тэмдэглэв.
Үзсэн: 493
Tweet