Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэлэв


Densmaa 2023-04-19 03:04

Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг танилцууллаа

     Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцож, үг хэлэв. Тэрээр, “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийн хэрэгжилтэд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж буй энэ үед хөгжлийн санхүүжилтийн асуудлыг тусгайлан хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг цохон тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг танилцууллаа. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг сэргээх, хөгжлийн үйл явцад саад тотгор болж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж буй туршлагаас хуваалцав.

Үзсэн: 544

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна