“Gastronomy and tourism” чуулганыг зохион байгууллаа
Монгол орноор аялуулан, үндэсний хоолны тухай зургаан контент бүтээсэн. Дэлхий даяар 12 сая үзэгчдэд хүрсэн
Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Тиймээс тус салбарынхан эхний ээлжид жуулчдын санал хүсэлд тулгуурлан хоолны амт, чанарт анхаарч “Gastronomy and tourism” чуулганыг зохион байгууллаа. Чуулганы гол зорилт нь үндэсний хоол, идээ, ундааг жуулчдыг татах бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх, үйлчилгээний ажилтнуудыг сургах, бүс нутгийн хоолны эко цэс боловсруулах аж. “АРТ ГЭР” төслийн менежер Н.Энхбат: Төсөл маань үндэсний, нүүдэлчний хоолны технологийг нийтэд танин мэдүүлэх зорилготой видео контентыг бүтээх, гаднын, олон сая дагагчтай нөлөөлөгчдийг Монголд урьж, сувгаар нь дамжуулан өв соёлоо гадагш сурталчлах зорилготой гэв. Түүнчлэн өнгөрсөн онд “YouTube” суваг дахь хоол, аялал жуулчлалын контент төрлөөр хандалтаараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн, 10 сая дагагчтай сувгийн багийг урьсан. Тэднийг монгол орноор аялуулан, үндэсний хоолны тухай зургаан контент бүтээсэн. Дэлхий даяар 12 сая үзэгчид хүрсэн. Өнгөрсөн оноос эхлэн гаднын томоохон хотоор зорчихдоо үндэсний хоолоо хийгээд хотын иргэдэд амтлуулах, таниулах ажил хийж байна. Мөн бэсрэг наадам, зорилтот үйл ажиллагааг гаднын орнуудад зохион байгууллаа гэв.
Үзсэн: 638
Tweet