Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт
Талууд Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2022 онд тохиосныг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байна
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. Талууд Монгол, Уругвайн хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2022 онд тохиосныг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолж, тэр дотроо мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тэргүүлэх салбараар тодорхойлж, Уругвайн мал, амьтныг бүртгэлжүүлэх, тогтолцоог бий болгосон туршлага, холбогдох хууль эрх зүй, бүтэц зохион байгуулалт, зохицуулалтыг судалж хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар болов. Түүнчлэн хоёр улсын нийслэл хотуудын хооронд хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, санамж бичиг байгуулсантай холбогдуулан, улсынхаа нийгэм, эдийн засаг, соёлын төв болсон нийслэл хотуудын харилцааг хөгжүүлэх, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.
Үзсэн: 536
Tweet