Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн Вашингтон хотноо болж байна
МУИС-ийн Хууль зүйн сургууль Монгол Улсыг төлөөлөн оролцож байна
Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж байна. Тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа шүүгчээр оролцож байгаа юм. Тэрээр 2011 оноос тус тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай. Энэ жил дэлхийн 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургууль оролцож байгаагийн дотор МУИС-ийн Хууль зүйн сургууль Монгол Улсыг төлөөлөн оролцож байна. Тус тэмцээнийг дэлхийн олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг “White case” хэмээх олон улсын хуулийн фирм санхүүжүүлдэг бөгөөд НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч Филип Жессап 1960 онд санаачлан зохион байгуулсан түүхтэй. Үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн болж өргөжжээ. Тус тэмцээнд түрүүлсэн оюутнууд нь олон улсад өндрөөр үнэлэгдээд зогсохгүй дэлхийн хэмжээний томоохон хуулийн фирмүүд болон олон улсын байгууллагуудад урилгаар ажилладаг байна.
Үзсэн: 516
Tweet