БНСУ-ын сэтгүүлч, зураглаачид Монгол орны уур амьсгалын тухай сурвалжилга бэлтгэжээ
МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Солонгос Улсын “Хэвлэлийн форум” “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор удахгүй болно
БНСУ-ын сэтгүүлч, зураглаачид Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, хариу арга хэмжээний тухай сурвалжлага бэлтгэжээ. Тодруулбал, БНСУ-ын JTBS болон “Нунмин” сонины Со Жимин, Ким Дажун нар Монгол Улсад ажиллах үеэрээ БОАЖ-ын Сайдтай уулзан, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, Монгол орны цөлжилтийн өнөөгийн байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлага авсан байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Солонгос Улсын “Хэвлэлийн форум” “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор удахгүй болно. Хоёр орны сэтгүүлчид байгаль хамгаалах чиглэлээр дуу хоолойгоо өргөж, харилцан мэдээлэл солилцох олон нийтэд өөрсдийн сувгаар дамжуулан мэдээ, сурвалжлага хүргэхийг зорьж байна. БНСУ-д болох форумд Монголын 25 сэтгүүлч оролцоно. Монгол-Солонгосын хэвлэлийн эхний форум 2022 онд Улаанбаатар хотод болсон юм.
Үзсэн: 472
Tweet