Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл олгов
Газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай хотод очиж, шуурхай ажилласан юм.
Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гардууллаа. Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Турк улсад эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гаргасны дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай хотод очиж, шуурхай ажилласан юм. Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.
Үзсэн: 531
Tweet