“Түмэн тэмээний баяр" 3 дугаар сарын 5,6,7-нд болно
Энэхүү баярыг 1997 онд “Монгол тэмээ-999” нэрийн дор зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм
Монголын говийн аялал жуулчлалын анхны эвент үйл ажиллагаа бол “Түмэн тэмээний баяр" юм. 24 дэх жилдээ болж буй тус баярыг 3 дугаар сарын 5,6,7-нд Монголд зочлох жилийн хүрээнд “Нээлттэй Өмнөговь” уриан дор зохион байгуулна. Түмэн тэмээний баяр нь говийнхны тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх үндсэн зорилготой. Энэхүү баяраар тэмээтэй парад, атан тэмээний уралдаан, гоё тэмээтэй сайхан хосын тэмцээн, тэмээтэй буухиа, тайлаг, торомны уралдааныг зохион байгуулна. Энэхүү баярыг 1997 онд “Монгол тэмээ-999” нэрийн дор зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулсан амжилтаар Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Үзсэн: 715
Tweet