Итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт анхаарал хандуулан ажиллана
Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ барив. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ. Тэрээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Үзсэн: 1956
Tweet