Агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов
АНУ 130 улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 27 нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Тээврийн яамны Иргэний нисэх болон олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Энни Пэтсонск нартай уулзав. Тээврийн яаманд хийсэн уулзалтын үеэр талууд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд эцэслэн байгуулж, хүчин төгөлдөр болгох эрмэлзэлтэйгээ харилцан илэрхийлээ. Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Цар тахлын өмнө Монгол-АНУ-ын хооронд 60 орчим мянган хүн зорчсон мэдээлэл бий. АНУ 130 улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулсан бөгөөд үүнээс 27 нь Монгол Улсын Засгийн газартай хоёр талын хэлэлцээртэй аж.
Үзсэн: 713
Tweet