Зэвсэг хураах бага хурлын 2023 оны чуулганы үйл ажиллагаа Женев хотноо эхлэв
Чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв
Зэвсэг хураах бага хурлын 2023 оны чуулганы үйл ажиллагаа Женев хотноо эхлэв. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд хуралдаанд оролцож, үг хэлэв. Тэрбээр өдгөө цөмийн зэвсгийн аюул занал бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал эрчимжиж байгаа нь дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтод эрсдэл учруулж байна хэмээн онцлоод чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв. Мөн цөмийн зэвсгээс ангид статус бүхий Монгол Улс цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг тууштай дэмжиж ирснийг нотолж, уг зорилтод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх, ашиглахаар заналхийлэхгүй байх талаар баталгаа олгох эрх зүйн баримт бичиг байгуулах зүй ёсны шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.
Үзсэн: 588
Tweet