Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа
Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮЭХ-ноос зохион байгуулсан "Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр" хэлэлцүүлэгт оролцож, "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцууллаа. Ерөнхий сайд өнгөрсөн 30 жилд үүссэн баялгийн шударга бус хуваарилалт, тэгш бус байдлын гинжин хэлхээг таслах ёстойг онцолж, Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа нь үүнтэй холбоотой гэв. Энэ бол хүний хөгжлийг нэгдүгээрт тавьсан бодлого гэдгийг тодотгоод цаашид нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-тэй уялдуулж нэмдэг жишигт шилжинэ гэв. Засгийн газар өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн гэрээ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгэмд бугшсан шударга бус олон зүйлтэй тэмцэж байна. Энэ бүхнийг өөрчлөхгүйгээр бид урагшлах боломжгүй. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг өөрчилж байж, Монгол Улс ДНБ-ээ 2-3 дахин тэлж чадна. Ингэснээр цалин хөлс нэмэх, иргэд баялгийг тэгш хүртэх боломж бүрдэнэ гэлээ.
Үзсэн: 1041
Tweet
М.Санчир
29 Jan 2023 10:30:58
Ерөнхий сайдын шинэ сэргэлтийн бодлого маань Монголцуудын ирээдүйн амьдралын хүсэл мөрөөдөл бий болсонд бүрэн дэмжнэ, ёстой мондог билээ.