Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүд
Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилготой ажиллаж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлж байгаа олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар салбарын сайд Х.Болорчулуун мэдээлэл хийв. Сайд мэдээлэлдээ тус салбарт гадаадын зээл тусламжаар хөнгөлөлттэй зээлийн 7 төсөл, буцалтгүй тусламжийн 10, техникийн хамтын ажиллагааны 17 төсөл хэрэгжиж байна. Тус яаманд гадаадын зээл, тусламжаар нийт 7 төсөл хэрэгжиж байгааг дурдахын зэрэгцээ төсөл нэг бүрээр дэлгэрэнгүй танилцууллаа. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Хоршоолсон хэлбэрээр ногоооны аж ахуй эрхлэж өрхийн амьжиргааг сайжруулах төсөл” нь 2018-2023 онд нийт 3.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж байгааг дурдаад төслийн хэрэгжилт 86 хувьтай байна гэв. Мөн Дэлхийн банкны санхүүжилттэй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” 2020-2025 онд 30.0 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж байгааг дурьдаад тус төсөл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг аймгийн 80 сумдад хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилготой ажиллаж байна гэв.
Үзсэн: 1135
Tweet
М.Санчир
29 Jan 2023 10:24:13
相信蒙古国的轻工业及中小企业的发展之路会越来越好,支持蒙古国的中小企业。Монголын хүнс ,хөдөө аж ахуйн цаашидын хөгжлийн зам улам хөгжих болтугай, дэмжий.