Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр чухал ач холбогдолтойг онцлов


Densmaa 2022-12-28 08:12

Монголчууд бидний өнөө цагт өвлөгдөн ирсэн түүхийн эх сурвалжуудад дэлхийн улс орны түүх хамт бичигдсэн байдаг учраас ирээдүй хойч үедээ энэ түүхийн үнэн мөн чанарыг нь гээгдүүлэхгүй үлдээх нь чухал

       Монгол үндэстний үнэн зөв түүхийг өвлүүлэн үлдээхэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр чухал ач холбогдолтойг эрдэмтэн судлаачид онцлов. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 111 жилийн ой 12-р сарын 29-нд тохионо. Эл өдөрт зориулан Богд хааны ордон музейгээс "Богд Жавзандамбын судлалд" эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хурлаар Богдын үйл хэрэг, зохиол бүтээл болон монголчууд яагаад энэхүү өдрийг тэмдэглэх ёстой зэргийг хэлэлцэв. Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-нд эцэслэн Үндэсний тусгаар тогтнолоо зарлаж VIII Богд Жавүандамба хутагтыг шашин, төрийг хослуулан баригч, хэмжээлшгүй эрхт хаанд өргөмжилсөн. Монголчууд бидний өнөө цагт өвлөгдөн ирсэн түүхийн эх сурвалжуудад дэлхийн улс орны түүх хамт бичигдсэн байдаг. Тиймээс ирээдүй хойч үедээ энэ түүхийн үнэн мөн чанарыг нь гээгдүүлэхгүй өвлүүлэн үлдээх нь чухал гэдгийг судлаачид тодотголоо.

Үзсэн: 1148

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна