“Харшийн сүлд модны наадам” боллоо
Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Харшийн сүлд модны наадам” боллоо. Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүдийн 700 гаруй хүүхэд багачууд хамтдаа нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв. Мөн “Харшийн сүлд модны наадам”-д ирсэн хүүхэд бүрд гарын бэлэг өгч, урлаг спорт, сурлагын амжилт гаргасан 20 хүүхдэд орон орны өвлийн өвгөд гарын бэлэг гардууллаа. Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор анх 1981 онд өвлийн барилга, байгууламжаа ашиглалтад оруулсан бөгөөд тэр цагаас хойш “Харшийн сүлд модны наадам"-ыг зохион байгуулж байгаа юм. Энэ жил 4500 гаруй хүүхэд багачуудыг хүлээн авахаар төлөвлөсөн байна. Мөн Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотоос 100 гаруй уран бүтээлч хүүхдүүд хүрэлцэн ирж, урлагийн тоглолтоо толилууллаа.
Үзсэн: 910
Tweet