Саппоро хотын Байгаль орчны бодлогын тасгийн дарга Сатакэ Акихиро тэргүүтэй төлөөлөгчид Монголд
Сатаке Акихиро хоёр хотын цаг агаар, барилга, байгууламжийн онцлогийг танилцуулж, энэ хүрээнд зохих арга хэмжээг авах санал хэлэв
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Японы Саппоро хотын Байгаль орчны бодлогын тасгийн дарга Сатакэ Акихиро тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, нүүрсхүчлийн хийг багасгах төслийн талаар хэлэлцлээ. Ж.Сандагсүрэн дээрх төслийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг онцлоод, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, бусад ногоон төслийн талаар товч мэдээлэл өгөв. Түүнчлэн Улаанбаатар хот нүүрсхүчлийн хийг багасгах төслийн судалгааг дэмжин оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ үеэр хоёр хотын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Түүнчлэн Саппоро хотын туршлага болон Улаанбаатар хотод хийсэн байгаль орчны хэмжилтэд тулгуурлан эрчим хүчний менежментийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, нүүрсхүчлийн хийг багасгах төслүүдийг хэрэгжүүлэх талаар ярилцав. Саппоро хотын Байгаль орчны бодлогын хэлтсийн дарга Сатаке Акихиро хоёр хотын цаг агаар, барилга, байгууламжийн онцлогийг танилцуулж, энэ хүрээнд зохих арга хэмжээг авах санал хэлэв. Мөн хамтын хүчин чармайлтын үр дүнд хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Үзсэн: 826
Tweet