Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдана
Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон бусад хүсэлт гаргасан буюу Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжаалахаар болж байна. Тухайлбал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний 30 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний биржээр худалдана. Тус компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 86 сая тонн нүүрс борлуулж, 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний чанарын шинжилгээ хийх, хяналт тавихтай холбоотой харилцааг дээрх журмаар зохицуулах юм. Харин Уул уурхайн биржийн тухай хууль ирэх оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжих юм.
Үзсэн: 864
Tweet