МУГТ М. Анхцэцэг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Колумбын нийслэл Богота хотноо болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртл
Тэрээр түлхэлттэй 2 дахь өргөлтөөрөө 143 кг-ыг түлхэж медалийн болзол хангажээ. Тэрбээр ДАШТ-д 2021 онд Ташкент хотноо энэ жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгө, нийлбэрээр алт, 2017 онд Анахаймд 75 кг-д, 2019 онд Паттаяд 81 кг-д огцом өргөлтөөр тус бүр хүрэл медаль хүртэж байсан юм.
Үзсэн: 929
Tweet