"FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн
Бүтээгдэхүүний түүхий эдийн 80 хувийг дотоодоос буюу малын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаагаараа онцлогтой
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Судалгаа хөгжлийн төвийн инкубаторт бойжигч "МИКРО ВОРЛД" ХХК нь "FOR YOU" нэрийн эмчилгээний арьс арчилгааны 3 бүтээгдэхүүний танилцуулгаа хийж, 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэлээ. FOR YOU нэрийн бүтээгдэхүүнийг пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ашиглан Монгол хүний арьсны онцлог, орчин нөхцөлд тохируулан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж, арьсны хэвийн микрофлорийг тэнцвэржүүлэх, арьс цайлтын эсрэг үндсэн үйлчилгээтэй юм. Бүтээгдэхүүний түүхий эдийн 80 хувийг дотоодоос буюу малын дайвар бүтээгдэхүүнээс гарган авч байгаагаараа онцлог, давуу талтай үндэсний үйлдвэрлэл юм.
Үзсэн: 640
Tweet
М.Санчир
12 Dec 2022 08:55:45
Монголын үндэсний бүтээгдэхүүн нь олон хэрэглэгчид бидний хүртгэл болж, мөн ирээдүйн брендийн тэмдэг болоосой.