Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн нээлт боллоо
БНПУ-ын тусламжаар тус төвийг нээж байгаа юм.
Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад харилцааны Яамны Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлсэн төслийн нээлт боллоо. Хөдөлмөр сургалтын төв нь цар тахлаас хойш ажиллаагүй бөгөөд тус төслийн санхүүжилтээр дахин үйл ажиллагаагаа эхэлж байна. Монголын Дауны холбооны эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт кофе шопийн үйл ажиллагаа явуулж, хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд дадлагажуулах боломжтой болж байгаа юм. Сургалтын төвийн нээлтэд Бүгд Найрамдах Польш улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко болон тус ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Хэйнович Стефан, зөвлөх Н.Мөнхтуяа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албаны хүмүүс оролцсон байна. Элчин сайд Кшиштоф Бойко тус төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ энэхүү төвийн үйл ажиллагааг цаашид ч дэмжсээр байх болно гэлээ. БНПУ-ын Элчин сайдын яамнаас энэ жил гурван төсөл хэрэгжүүлсний нэг нь Монголын Дауны Холбооны Хөдөлмөр сургалтын төв юм.
Үзсэн: 456
Tweet