Лхагва, 4-р сар 9, 2025 16:18:22
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 09-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

НҮБ-ын төлөөлөгч Монголын энхийг сахиулагчдад талархал илэрхийллээ


Densmaa 2022-12-07 04:12

НҮБ-ын төлөөлөгч Томас Хиссэн "Хамгийн шилдэг шалгарсан офицеруудаа БНӨСУ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж буйд Монгол Улсын Зэвсэгт хүчинд талархаж байгаагаа илэрхийлье" гэлээ.

НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн цэргийн баг, тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солилцох ажлыг зохион байгуулах Хөдөлгөөний хяналтын ажилтан Томас Андрью Ланго Хиссэн Зэвсэгт хүчний Жанжин штабт айлчлах үеэрээ ийнхүү хэлсэн юм. Уулзалтын үеэр НҮБ-ын төлөөлөгч, цэргийн баг солилцох үйл ажиллагааны хяналт, аюулгүй байдлын мэргэжилтэн Томас Хиссэн хэлсэн үгэндээ, "Хоёр ээлжийн бүрэлдэхүүнийг солилцох үйл ажиллагаа мэргэжлийн өндөр түвшинд маш сайн зохион байгуулалттай боллоо. Дараагийн гурван нислэг мөн өндөр түвшинд зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

Үзсэн: 593

Хэл солих: