Лхагва, 4-р сар 9, 2025 15:49:21
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 09-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2022-12-05 12:12

Нийслэлийн түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлт, цахим шилжилт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд Улаанбаатар хот нээлттэй гэдгийг онцлов

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын ВАИН ХК-ийн захирал И Жэ Хун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжтой болсон гээд нийслэлийн түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлт, цахим шилжилт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд Улаанбаатар хот нээлттэй гэдгийг онцлов. БНСУ-ын ВАИН ХК нь барилгын дахин төлөвлөлтийн чиглэлээр болон олон шинэ төслийг улсдаа амжилттай хэрэгжүүлж иржээ. Тус компани нь Улаанбаатар хотын барилга болон дахин төлөвлөлтийн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.

Үзсэн: 564

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: