Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Завхан аймгийн Дэчиндаржаалин хийдэд Монгол Ганжуурын 108 ботийг залжээ


Densmaa 2022-11-21 10:11

Ганжуур нь Зарлигийн хураангуй буюу Бурхан багшийн айлдварыг тэмдэглэсэн дээдийн номын цоморлог юм

    Завхан аймгийн Дэчиндаржаалин хийдэд Монгол Ганжуурын 108 ботийг залжээ. Монгол Ганжуурыг залах ёслолын үеэр сүсэгтэн олонд Бурхан багшийн дээдийн номын цоморлогийн тухайд тайлбар, танилцуулга хийлээ. Мөн төр-түмний энх амгалан, эв эе, барцадгүй мэнд байхын тухайтад лам хуврагууд Гүнсүнтүгийн мандал өргөв. Монгол Ганжуурын 108 ботийг Энэтхэгийн Соёлын яамны дэргэдэх Индира Гандигийн нэрэмжит Урлагийн үндэсний төвөөс "Судар бичгийг хамгаалах хөтөлбөр"'-ийн хүрээнд дахин хэвлэж, манай улсад 50 иж цоморлогийг өгч, ийнхүү түгээж буй юм. Ганжуур нь Зарлигийн хураангуй буюу Бурхан багшийн айлдварыг тэмдэглэсэн дээдийн номын цоморлог юм. Ганжуур, Данжуурыг XIII зууны сүүл, XIV зууны эхэн үе буюу Эзэнт гүрний үед Чойжи-Одсэр тэргүүтэй монгол дуун хөрвүүлэгчид анх орчуулж эхэлснийг хожмоо Жанжаа хутагт Ролбийдорж бичгийн их хүмүүн, бусад нэртэй дуун хөрвүүлэгчдийн хамтаар монгол хэлээр бүрэн орчуулж дуусгасан түүхтэй билээ.

Үзсэн: 502

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)