Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл
Улсын хэмжээнд 188 мянган малчин өрхөд 122.5 сая толгой мал өвөлжихөөс 10 гаруй саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна гэв
УИХ-ын хуралдаанаар намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангаж буй талар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ. Тэрээр ургац хураалтын хүрээнд 18 анги нэгтгэлийн алба хаагч, таван их дээд сургуулийн оюутан ургац хураалтад оролцсоныг дурдаад улсын хэмжээнд 188 мянган малчин өрхөд 122.5 сая толгой мал өвөлжихөөс 10 гаруй саяыг нь эдийн засгийн эргэлтэд оруулна гэв. Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу тодорхой тооны үхэр, адуу, хонь, ямааны махыг хүнсэнд экспортлоно. тодруулбал, Хятад улс руу дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, баруун аймгуудаас Казахстан, Иран улс руу адууны махны экспортыг хийж эхэллээ. Өнөөдрийн байдлаар баруун болон говийн зарим аймаг зудын өндөр эрсдэлтэйд тооцогдож нийт 11 аймгийн 82 сум өндөр эрсдэлтэй, мөн 80 гаруй сум дунд эрсдэлтэй түвшинд байна гэв.
Үзсэн: 560
Tweet