Соёлын бүтээлч сарын хүрээнд “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна
“Каннын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэй Монголын уран бүтээлчид оролцов
Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн, 9368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн 8 платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээдэг. 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон байна. Зөвлөгөөнийг Соёлын сайд Ч.Номин нээж хэлэхдээ Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Каннын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэй Монгол уран бүтээлчид оролцож, Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар Соёлын яам Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан дэлхийн 101 орны киноны хууль, журам, олон улсын 327 хамтын бүтээл бүтээх гэрээ, 20 соёлын шалгуурын хүрээнд кино урлагийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн сацуу кино урлагаар дамжуулан үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж байна гэв.
Үзсэн: 537
Tweet