Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо
Гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаажээ
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх сан, ан агнуур, аялал жуулчлалын тээврийн гарцыг нэмэх, аялал жуулчлалын бүс нутгийг зарлах, мэргэжлийн холбоо ямар үйл ажиллагаа явуулах талаар зааж өгчээ. Аялал жуулчлалын сан байгуулж, сангийн хуримтлалыг тус салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах, ан агнуурын тусгай зөвшөөрөл олголтыг ил тод болгох, гадаадын жуулчдад татварын буцаан олголт олгодог байх, эрсдэл өндөртэй аялалд заавал даатгалд хамрагддаг байх зэрэг зохицуулалтыг багтаажээ.
Үзсэн: 530
Tweet