Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллалаа
Гадаад улсын иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж гадаадын иргэдийн бүртгэл, хяналт, шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал, солилцлоо. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаад иргэдийн бүртгэл, хяналт, зөрчлийн талаар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар гадаад улсын иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал, цахим визийг хуульчилсан, визийн ангиллыг зөвхөн хуульд заасан хүрээнд олгодог байсныг өөрчилж Засгийн газраас тогтоох болсон, гадаадын иргэн, харьяатын газарт гадаадын иргэний виз, бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай байхаар хуульчилсан гэдгийг онцоллоо.
Үзсэн: 543
Tweet