Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

“АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал


Densmaa 2022-11-09 01:11

НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүс, Варшавын их сургууль, Богдан Кулиг ХААИС, Краков дахь Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг олон улсын илтгэгчид оролцов

     Бүгд Найрамдах Польш Улсын Монгол дахь Элчин сайдын яам Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог төлөвлөх, удирдах үйл ажиллагааг нийгэм, экологийн зарчмуудтай уялдуулах замаар хүрээлэн буй орчны харилцан холбоог сайжруулахад агроэкологийн үндсэн зорилго оршдог. Агроэкологи нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тус хуралд НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүс, Варшавын их сургууль, Богдан Кулиг ХААИС, Краков дахь Хөдөө аж ахуйн их сургууль зэрэг олон улсын илтгэгчид оролцож агроэкологийн олон улсын болон үндэсний түвшний мэдлэг, туршлагуудыг хуваалцлаа. “АГРОЭКОЛОГИ-ТОГТВОРТОЙ ХӨДӨӨ АЖ АХУЙ” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын ХХААБ хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" СТРИЙМ төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав. СТРИЙМ төсөл нь агроэкологийн зарчимд суурилсан нэмүү өртгийн жишиг сүлжээг Монгол улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Үзсэн: 857

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна