“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр батлав
Дэлхий дахинаа эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% нь бичиг үсэг тайлагдсан ч 770 сая насанд хүрэгч бичиг үсэгт тайлагдаагүй байна
Энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Гуравдугаар хорооны хуралдаанаар Монгол Улсын санаачилж, 115 улс хамтран зохиогчоор нэгдсэн “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг нийтийн зөвшилцлөөр батлав. Дэлхий дахинаа эрэгтэйчүүдийн 90%, эмэгтэйчүүдийн 83% нь бичиг үсэг тайлагдсан ч 770 сая насанд хүрэгч бичиг үсэгт тайлагдаагүй байна. Энэхүү тогтоолд дэлхий даяар 244 сая хүүхэд, залуучууд сургуульд хамрагдаагүй байгаа үзүүлэлтэд сүүлийн 10 гаруй жилд багахан төдий өөрчлөлт орсон төдийгүй КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр нөхцөл байдал улам хүндэрснийг шийдвэр гаргагчид анхааралдаа авахыг уриалсан байна.
Үзсэн: 845
Tweet