3 цом, 3 алтан медалийн эзэд тодорлоо
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд Э.Мичидмаа, 57 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртлээ
Герман улсын Кёльн хотноо болсон боксын дэлхийн цомын тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын охидуудаас 3 цом, 3 алтан медалийн эзэд тодорлоо. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 54 кг жинд Э.Мичидмаа, 57 кг жинд М.Энхжаргал, 60 кг жинд Г.Бадмаараг нар аваргын алтан медаль хүртлээ. Харин шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа тус тэмцээний шилдэг техниктэй тамирчнаар тодорсон бол залуу тамирчин Н.Оюун-Эрдэнэ хүрэл медаль авсан байна.
Үзсэн: 1187
Tweet