“Чингис хаан ба Монгол” шуудангийн маркийн үзэсгэлэн
Уг үзэсгэлэн нь Чингис хааны болон Монголын түүх, уламжлал, соёл, байгаль, ховор ан амьтан зэрэг 40 гаруй сэдвийн хүрээнд 100 гаруй нэр төрлийн маркийг дэлгэн үзүүлж байна
Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан “Чингис хаан ба Монгол” шуудангийн маркийн үзэсгэлэнг АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулав. Уг үзэсгэлэн нь Чингис хааны болон Монголын түүх, уламжлал, соёл, байгаль, ховор ан амьтан зэрэг 40 гаруй сэдвийн хүрээнд 100 гаруй нэр төрлийн маркийг дэлгэн үзүүлж байна. Монголын шуудан маркийн үзэсгэлэн нь АНУ-д гарч буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд марк сонирхогч иргэд олноор үзэж сонирхов.
Үзсэн: 572
Tweet