Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хуралдаан болов


Densmaa 2022-11-02 12:11

ШХАБ-ын хуралдаан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан өдөр болж буйд баяртай байгаагаа онцлов

      Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан  боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр Монгол Улс 2004 онд ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улсаар элссэнээс хойш тус байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн гэдгийг тэмдэглэв. ШХАБ-ын өнөөдрийн хуралдаан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан өдөр болж буйд баяртай байгаагаа онцлоод  энэхүү тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км автозамын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа гэж хэллээ. Мөн гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэдгийг мэдэгдээд энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ байгаагаа илэрхийллээ. 

Үзсэн: 982

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна