Өвөл цагийн үзвэрээ “Сычуаний сайн хүн” жүжгээр нээнэ
Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг бөгөөд Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг
УДЭТ-ын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн зохиол “Сычуаний сайн хүн” жүжгээр нээх гэж байна. Жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-д театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Э.Ёндоншарав ажиллаж байгаа юм. Тэрээр УДЭТ-ын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Афина хотод Еврипидийн “Электра”, Москвад М.А.Булгаковын “Морфий”, Украин улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагч, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар тус тус ажиллаж байсан. Театрын онолч Бертольт Брехт зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн. Түүний хамгийн алдартай жүжиг бол “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгч уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг. Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг бөгөөд Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг.
Үзсэн: 676
Tweet