Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг ярилцав
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзав. Уулзалтаар зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх явц, тулгамдсан асуудал, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар ярилцлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Сайд С.Бямбацогт Ази, Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг, улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол ихтэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төсөл зарим шалтгаанаар удааширч иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байна. Засгийн газар, яам онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчилж байгааг дурдав.
Үзсэн: 650
Tweet