Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган


Densmaa 2022-10-25 04:10

Нийт малын тоо 1990 онд 26 сая, 2021 оны байдлаар 67 саяд хүрч өсөөд байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Монголчууд бид байгалиас заяасан баялаг, нөөц боломждоо тулгуурлан хөгжих учиртай. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг. Мал аж ахуй манай эдийн засгийн хоёр дахь том салбар” гэлээ. 2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй, энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая, 2021 оны байдлаар 67 саяд хүрч өсөөд байна. Ийнхүү өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.

Үзсэн: 610

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна