Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн


Densmaa 2022-10-19 12:10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үлэмж органик” болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа. “Үлэмж органик” ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

      Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Тэрбээр “Үлэмж органик” болон “Баялаг фийд” ХХК-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч цар тахлын хүнд жилүүдэд үйл ажиллагаагаа тасалдуулалгүй, олон арван хүний ажлын байрыг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Цаашид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжихийн зэрэгцээ, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын төлөө төр, хувийн хэвшил хамтдаа хүчин чармайх нь чухал байгааг онцлов. “Үлэмж органик” ХХК 11 нэр төрлийн 30 шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Цаашид малын тэжээл, бордоог НӨАТ-аас чөлөөлөх, хуурай сүүний импортыг бууруулах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд ирэх таван жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадна гэж үздэгээ Ерөнхийлөгчид танилцуулав. “Баялаг фийд” ХХК 2018 оноос эрчимжсэн аж ахуйн нэгжүүдэд уураг, амин дэм, витаминаар баялаг бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үйлдвэр нь өдөрт 240 тн, сард 5,000 тн бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай. Өндөглөгч шувууны 50 гаруй аж ахуйн нэгж, 300 гаруй иргэнд сар бүр 600 тн өндөглөгч шувууны тэжээл борлуулдаг. Мөн махны шувуу, гахай, адуу, үхэр, хонины аж ахуйнуудад тэжээлээ нийлүүлдэг. Дотоодын аж ахуйн нэгжүүд шувууны тэжээлийн зах зээлийг 100 хувь хангадаг байна.

Үзсэн: 577

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна