Ази тивийн хошой аварга боллоо
Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм
Бахрейн улсын нийслэл Манама хотноо Ази тивийн хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 187 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцож буй. Тэгвэл эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр тэргүүлэн төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрбээр огцом өргөлтөөр 114 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг нийлбэр дүнгээр 249 кг-ыг өргөсөн юм. Зургаан жилийн өмнөх тус тэмцээнд түрүүлж байсан М.Анхцэцэг энэ удаад дахин түрүүлж, Ази тивийн хошой аварга боллоо.
Үзсэн: 1008
Tweet