Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол-Канадын харилцаа


Densmaa 2022-10-10 10:10

Монгол улс Канад улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхэлсэн юм. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ. Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.

       Монгол улс Канад улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм. 2001 онд Монгол Улс Оттава хотод Элчин сайдын яамаа нээсэн. Харилцаа, хамтын ажиллагааны хувьд 1990-ээд оноос идэвхижиж, 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Канад Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжүүлэхээр тохиролцсон. Ийнхүү манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж ирсэн. Монгол Улс Канад Улстай хөгжүүлж ирсэн харилцаандаа “гуравдагч хөрш”-ийн бодлогоор өндөр ач холбогдол өгч, өргөн хүрээтэй түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Монгол Улсад 2010-2020 онд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг улсаар нь ангилж үзэхэд Канад Улс 7.8 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, манай орны тэргүүлэгч хөрөнгө оруулагч орон болсон.

Үзсэн: 1483

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна