Хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлнэ
Нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа. Тус компани Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон Улс руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Үзсэн: 627
Tweet