Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Цайны зам” өв соёлын наадам


Densmaa 2022-09-28 02:09

5000 гаруй хүн угсаатны онцлог, соёл, уламжлалыг илэрхийлсэн үндэсний хувцсаар гоёж, баярын жагсаал зохион байгуулав

     “Цайны зам” өв соёлын гуравдугаар наадам Ховд аймагт боллоо. Энэ үеэр ардын авьяастан, өвлөн уламжлагч гээд 5000 гаруй хүн  угсаатны онцлог, соёл, уламжлалыг илэрхийлсэн үндэсний хувцсаар гоёж, баярын жагсаал зохион байгуулсан. Мөн алтай магтаал, уртын дуу, морин хуурын аялгуу, бий белгээ зэрэг угсаатны олон төрөлт урлагийн тоглолт сонирхуулсан байна. Үүний зэрэгцээ Манхан сумаас хөдөлсөн тэмээн жингийн цуваа аймгийн төв талбайд ирж, тэмээгээр нүүдэл хийх эртний  уламжлалыг тодотгон харууллаа. “Цайны зам” өв соёлын наадамд  Ховд аймгийн 17 сум, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн төлөөлөл болон гадаадын жуулчид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөл оролцож байна.

Үзсэн: 714

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна