“2022 Сөүл-Монгол наадам”
“Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно”
БНСУ дахь Монгол сургууль “2022 Сөүл-Монгол наадам”-ыг Сөүл хотын Гванжин дүүрэгт зохион байгуулав. Энэхүү сургуульд 300 гаруй монгол сурагч боловсрол эзэмшиж байгаа бөгөөд Монгол наадмыг тус сургууль 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр зохион байгуулж иржээ. Элчин сайд Э.Сарантогос наадмын нээлтэд хэлсэн үгэндээ, “Монгол сургуулийг төгсөгчид Монгол, Солонгосын харилцааны гүүр болно” гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, тус сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын-ыг Монгол Улсын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” төрийн дээд одонгоор шагнасныг гардуулж баяр хүргэв.
Үзсэн: 732
Tweet