Даваа, 5-р сар 5, 2025 22:50:18
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 05-05-2025
Монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно


Densmaa 2022-09-06 12:09

Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах бодлогыг танилцуулж үг хэлнэ

     Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-26-нд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэхдээ, “НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчирхуйц шийдлүүд” сэдвийн дор болно. Чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, 3 улсын Шадар сайд, 28 улсын сайд оролцох төлөвтэй байна. Ерөнхийлөгч энэ сарын 21-нд Ерөнхий санал шүүмжлэлд оролцон олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй бэрхшээлийг даван туулах бодлогыг танилцуулж үг хэлнэ. Энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон зарим орны төр, засгийн тэргүүнтэй уулзана гэлээ.

Үзсэн: 832

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: