“Монголын өдрүүд-2022”-ийг Вашингтон Ди Си хотод зохион байгууллаа
Тус өдөрлөгт хоёр орны төр, захиргааны байгууллагууд, Монголын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарынхан оролцсон байна
Монгол Улс, АНУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэл болон монголын үндэсний өв, соёлыг сурталчлан таниулах зорилгоор “Монголын өдрүүд-2022”-ийг Вашингтон Ди Си хотод зохион байгууллаа. Тус өдөрлөгт хоёр орны төр, захиргааны байгууллагууд, Монголын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, компаниуд, соёл, урлаг, эрүүл мэндийн салбарынхан оролцсон байна. Түүнчлэн Монгол Улсын ноолуур, ноос, эсгий, арьс шир, оёдол, гар урлал, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нийт 28 бизнес эрхлэгч, компаниудын 60 орчим төлөөлөл бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахын зэрэгцээ хоёр талын бизнес уулзалтуудыг хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд өргөжүүлж түгээх боломжуудын талаар ярилцаж, туршлага судлав. Мөн дуучин, бүжигчин, зураач, хөгжимчин зэрэг нийт 20 гаруй уран бүтээлч оролцож, үндэсний өв соёлоо сурталчилсны зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээсэн хувцасны загварын шоу үзүүлэв.
Үзсэн: 621
Tweet