ЮНЕСКО
Үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2011 онд бүртгэгдсэн Монгол Алтайн буюу Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургаас дээжлэн оруулжээ
UNESCO -ийн Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд уг ойн арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн Төв байрны гадна Дэлхийн өвд бүртгэгдсэн газрын зургаар фото үзэсгэлэн гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнд Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд 2011 онд бүртгэгдсэн Монгол Алтайн буюу Баян-Өлгийн аймгийн Бага Ойгорын гол, түүний дээд хэсгийн цутгал Цагаан салаа голын хөндийг хамарсан 20 орчим км урт үргэлжлэх хадны зургаас дээжлэн оруулжээ.
Үзсэн: 619
Tweet